Counter-Strike 2 шинэ Pre-Release шинэчлэлт гарлаа

by Саруул Батболд
0 comments

Valve компани CS2-ийн шинэ туршилтын хувилбар (1.41.1.3-rc1)-ыг Steam-ийн бета хувилбарт гаргалаа. Энэхүү хувилбар нь нийтийн matchmaking-тэй нийцэхгүй, тиймээс тоглогчид албан ёсны серверүүдэд нэвтрэх боломжгүй. Харин шинэчлэлтийг түрүүлж туршихыг хүсвэл Steam-ийн албан ёсны зааврын дагуу бета хувилбарыг идэвхжүүлж болно.

Valve Source 2 хөдөлгүүрийн хамгийн сүүлийн хувилбарыг ашигласан. Сумны нэвтрэлт (bullet penetration) системийг CPU-ийн ачааллыг бууруулах байдлаар дахин боловсруулсан байна. Мөн тоосонцор болон дууны эффектүүдийг оновчтой болгож, олон цөмт процессорыг илүү үр дүнтэй ашиглах боломжтой болгожээ — ялангуяа буудалцааны үеийн гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирсан.

Геймплей ба техникийн засварууд

  • C4-г тайлах үеэр зэвсгийн загвар доош буудаг, чиглэлт ашиглах боломж хаагддаг, тайлалт дууссаны дараа буудах боломж 150 мс-ийн дараа идэвхждэг боллоо.
  • sv_predictable_damage_tag_ticks параметрийн нэг тикийн алдааг зассан.

Хэрэглэгчийн интерфейс ба ажиглагчийн шинэ боломжууд

  • Major тэмцээний шилдэг мөчүүдийг одоо ажиглагчийн цэснээс шууд үзэх боломжтой.
  • Team Counter дахь сонгогдсон тоглогч илүү тод харагддаг болсон.
  • Inventory-ийн контекст цэс одоо курсортой ойрхон нээгддэг (өмнө нь дэлгэцийн буланд байрлаж байсан).
  • Зэвсгийн горимын индикатор-ыг сум тоологчийн ойролцоо шилжүүлсэн бөгөөд HUD элементүүдийн тоо багассан.

Valve бүсийн чансааны системээр (VRS) дамжуулан багуудыг урьдаг журмыг шинэчилжээ.

Өмнөх дүрэм:

“Багийн хамгийн багадаа гурван тоглогч урилгын өдөр тухайн бүрэлдэхүүнд байсан байх ёстой.”

Энэ нь урилга авсны дараа бүрэлдэхүүнээ солих боломжийг олгодог байв — гол нь урьд өмнө байсан гурван тоглогч үлдэх шаардлагатай байсан.

Шинэ дүрэм:

“Багийн хамгийн багадаа гурван тоглогч урилгын өдөр тухайн бүрэлдэхүүнд байсан байх ёстой ба тэд тэмцээний бүх тоглолтод оролцох ёстой.

Ингэснээр байгууллагууд урьдчилсан бүрэлдэхүүний гурван гишүүнийг “албан ёсны байдлаар” үлдээх биш, бодитоор тоглуулах үүрэгтэй боллоо.

Мап-мейкерүүдэд зориулсан шинэ боломжууд

Valve cs_script системд TypeScript enum импортлох боломж нэмсэн. Мөн дараах шинэ төрөлүүдийг оруулжээ:

  • CSRoundEndReason
  • CSHitGroup
  • CSLoadoutSlot
  • CSDamageTypes
  • CSDamageFlags
  • CSWeaponAttackType

Шинэ BOOSTS слот healthshot-д зориулан нэмэгдсэн. Мөн Instance.OnRoundEnd, Instance.OnPlayerDamage, Instance.OnKnifeAttack, Instance.TraceLine зэрэг функцууд шинэ параметрүүдтэй болж, биеийн хэсэг таних (hitGroup) болон хохирлын тооцооллыг илүү нарийн хянах боломжтой болсон.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй