Хятадын Жанззякоу хотод Clavision DOTA2 Masters 2025: Snow-Ruyi тэмцээний хэсгийн шатны сугалаа амжилттай явагдлаа. PARIVISION баг A хэсэгт багтсан бөгөөд BOOM, Nigma, Tundra болон Xtreme багуудтай өрсөлдөнө. Харин BetBoom Team болон Team Yandex B хэсэгт Gladiators, Tidebound, Yakult’s Bro багуудтай таарсан байна.
Тэмцээний форматын дагуу бүх багууд плей-оффын шатанд үргэлжлүүлэн өрсөлдөх боломжтой. Хэсэгт 4 болон 5-р байрт шалгарсан багууд доод шатны шөвөгт тоглолтоос эхлэх бол хэсгийн ялагчид шууд дээд шатны хагас шигшээд шалгарна.
LAN тэмцээн нь Хятадын Жанззякоу хотод 7-р сарын 28-наас 8-р сарын 3-ны хооронд зохиогдох бөгөөд нийт 10 баг $700,000 ам.долларын шагналын төлөө өрсөлдөнө.
A хэсэг:
BOOM, Nigma, PARIVISION, Tundra, Xtreme
B хэсэг:
BetBoom Team, Gladiators, Tidebound, Yakult’s Bro, Team Yandex