Team Spirit багийн ахлагч асан, алдартай стример Леонид “chopper” Вишняков саяхан “CyberMeta Live” нэвтрүүлэгт оролцохдоо Counter-Strike 2-ын 2026 оны ирээдүйтэй залуу тоглогчдын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр The MongolZ багийн шинэ гишүүн А.Анарбилэг буюу “cobrazera”-г онцгойлон сайшааж, түүнийг энэ оны дэлхийн “Шилдэг шинэ тоглогч”-оор нэрлэгдэх хамгийн магадлалтай тамирчин гэж үзэж байна.
Леонид “chopper” Вишняков түүний чадварын талаар хэлэхдээ:
“2026 оны шилдэг шинэ тоглогч хэн болох вэ гэж үү? Би ‘The MongolZ’ багийн cobrazera-г нэрлэнэ. Хэрэв монголчууд тэмцээн болгондоо плей-оффын шатанд шалгараад, тогтвортой амжилт үзүүлээд байвал Анарбилэг ‘cobrazera’ Ууганбаяр санаа зовох зүйлгүйгээр энэ оны шилдэг залуу тоглогч болж чадна” хэмээжээ.
А.Анарбилэгийн замнал болон одоогийн нөхцөл байдлыг тоймловол:
- Нас: 2005 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн, 21 настай.
- Багийн түүх: 2023-2024 онд “Qube E-Sports”, 2024-2025 онд “The Huns Esports” багуудад тоглож байгаад энэ жилээс “The MongolZ”-д нэгдсэн.
- Одоогийн тэмцээн: Тэрбээр багийн хамт Нидерланд улсад зохион байгуулагдаж буй “BLAST Open Spring 2026” тэмцээнд өрсөлдөж байна.
Уг тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөх бөгөөд “The MongolZ” баг амжилттай тоглож, дэлхийн чансаагаа ахиулсаар байгаа нь манай тамирчин хувийн үзүүлэлтээрээ оны шилдгүүдийн эгнээнд багтах бодит боломжийг бүрдүүлж байна.
2 comments
Ийм мэдээ сонсоход урам ордог шүү
Ирээдүйд бүр том амжилт гаргах байх