Capcom компани 3-р сарын 5-нд “Capcom Spotlight” танилцуулга хийхээ зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Resident Evil Requiem тоглоомынхоо нүсэр амжилтын дараа Capcom компани ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдийнхээ талаарх шинэ мэдээллүүдийг хуваалцахаар бэлтгэж байна. Хэвлэн нийтлэгчийн зүгээс 2026 оны 3-р сарын 5-ны Пүрэв гарагт, Гринвичийн цагаар 22:00 цагт “Capcom Spotlight” шууд дамжуулалтыг зохион байгуулах гэж байна.

YouTube сувгаар дамжуулах 30 орчим минутын уг дугаараар үзэгчдийн хүлээлт өндөр байгаа хэд хэдэн тоглоомыг нэгэн зэрэг танилцуулах юм. Үүнд:

  • Monster Hunter Stories 3: Twisted Reflection – 3-р сарын 13-нд нээлтээ хийнэ
  • PRAGMATA – 4-р сарын 24-нд нээлтээ хийнэ
  • Street Fighter 6 – Аль хэдийн худалдаанд гарсан
  • Mega Man Star Force Legacy Collection – 3-р сарын 27-нд нээлтээ хийнэ
  • Mega Man Dual Override – Нээлтийн тов хараахан тодорхойгүй байна

Resident Evil Requiem өнгөрсөн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглоомуудын нэг болж чадсан бөгөөд Capcom компани одоо ч энэхүү амжилтынхаа давалгаан дээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй