ByteDance компани Mobile Legends-ийг Саудын Арабын талд худалдаж байна

by Саруул Батболд
0 comments

TikTok-ын эзэмшигч “ByteDance” компани өөрийн тоглоомын студи болох “Shanghai Moonton Technology”-г Саудын Арабын “Savvy Games Group”-т худалдахаар хэлэлцээнийхээ төгсгөлийн шатанд орсон байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, уг хэлцлийн дүн 6-аас 7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 2026 оны нэгдүгээр улиралд багтан гарын үсэг зурагдах магадлалтай ажээ.

“Moonton” студийн хамгийн амжилттай төсөл бол дэлхийн хэмжээний алдартай Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоом юм. “ByteDance” 2021 онд тус студийг өөрийн “Nuverse” салбараар дамжуулан 4 орчим тэрбум ам.доллароор худалдан авч байсан бол ийнхүү гурван жилийн дараа ашигтайгаар эргүүлэн худалдахаар болжээ.

Хэлцлийн ач холбогдол:

  • Стратегийн өөрчлөлт: “ByteDance” 2023 онд хийсэн дотоод бүтцийн өөрчлөлтийн дараа онлайн тоглоомын салбараас албан ёсоор холдож буйгаа энэхүү томоохон борлуулалтаар баталж байна.
  • Саудын Арабын зорилго: Саудын Арабын “Savvy Games Group” (Төрийн баялгийн сангаас санхүүждэг) нь дэлхийн цахим спорт болон мобайл геймингийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхээр идэвхтэй ажиллаж буйн нэг илрэл юм.

Энэхүү хэлцэл нь дэлхийн тоглоомын салбар дахь оюуны өмч болон түгээлтийн сувгийн төлөөх өрсөлдөөний томоохон хэсэг болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй