Буэнос-Айресын алдарт Обелискт “9z” багийн амжилтыг алдаршуулав

by Саруул Батболд
0 comments

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотын төвд байрлах алдарт Обелиск бол тус улсын хамгийн нэр хүндтэй дурсгалт газруудын нэг юм. 1936 онд хотын 400 жилийн ойд зориулан босгосон энэхүү хөшөө нь зөвхөн уран барилгын бэлгэдэл төдийгүй аргентинчуудын бахархал, баяр хөөрийг илэрхийлдэг гол цэг болжээ.

Саяхан тус байгууламжийг нутгийн кибер спортын “9z” багийн гайхалтай амжилтыг тэмдэглэхэд ашиглалаа. Тэд “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцох эрхээ авч, “Esports World Cup 2026“-д уригдсаныг ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. Энэ нь кибер спорт Аргентин улсад үндэсний хэмжээний үйл явдалтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрснийг харуулсан түүхэн агшин боллоо.

Түүх сөхвөл, уг хөшөөг чухал үйл явдлуудын үеэр онцгой өнгөөр гэрэлтүүлдэг уламжлалтай. Мөн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентины шигшээ баг түрүүлэхэд сая сая хөгжөөн дэмжигчид энэхүү хөшөөний дэргэд цуглан түүхэн ялалтаа тэмдэглэж байсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй