26

Counter-Strike 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ийн эхний шатны тоглолтын хуваарийг зохион байгуулагч BLAST албан ёсоор зарлалаа.
Эхний шатны хугацаа ба зорилго
Энэхүү шатны тоглолтууд 6-р сарын 2-5-нд болох бөгөөд багууд дараагийн шатанд шалгарах 8 эрхийн төлөө өрсөлдөнө.
Оролцох багууд:
- Complexity Gaming
- HEROIC
- B8 Esports
- BetBoom Team
- TYLOO
- Lynn Vision Gaming
- Wildcard Gaming
- FlyQuest
- OG
- Chinggis Warriors (Монголын баг!)
- Imperial Esports
- Nemiga Gaming
- NRG
- Metizport
- Fluxo
- BESTIA
Тэмцээний ерөнхий мэдээлэл
BLAST.tv Austin Major 2025 нь 6-р сарын 3-наас 22-ны хооронд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохиогдох бөгөөд нийт 32 баг өрсөлдөх юм. Нийт шагналын сан 1,250,000 ам.доллар, харин аварга баг 500,000 ам.долларын шагнал хүртэнэ.
Монголын төлөөлөл
Chinggis Warriors баг маань энэ томоохон тэмцээнд оролцож буй нь Монголын киберспортын хөгжлийн бас нэгэн том алхам бөгөөд олон улсын тавцанд өөрсдийгөө дахин таниулах боломжтой.

2 comments
Остин дахь хошууч – сайхан сонсогдож байна. Хэн өөрийгөө хамгийн сайн харуулж чадахыг харцгаая
Бүх зүйл аль хэдийн мэдэгдэж байгаа нь сайн хэрэг – та дуртай тоглоомоо орхиж болохгүй