Тэмцээн зохион байгуулагч BLAST-ын зүгээс Dota 2-ын “BLAST Slam VII” тэмцээнд шууд урилгаар оролцох багуудыг зарлалаа. Урилга авсан багуудын мэдээллийг тус байгууллага өөрийн сошиал сувгуудаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм.
Тэмцээнд шууд оролцох эрх авсан багууд:
- Team Liquid
- BB Team
- Tundra Esports
- Team Falcons
- Team Spirit
- Team Yndx
- OG
- HEROIC

Түүнчлэн бүс нутгийн сонгон шалгаруулалтын (qualifiers) шатнаас өөр дөрвөн баг нэмэгдэж, үндсэн тэмцээнд хүч үзэхээр болжээ. Сонирхолтой нь, өмнөх “BLAST Slam VI” тэмцээний гранд-финалд шалгарч байсан NAVI баг энэ удаад урилга авч чадаагүй байна.
“BLAST Slam VII” тэмцээн 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 7-ны хооронд холимог хэлбэрээр зохион байгуулагдана. Хэсгийн шатны тоглолтууд онлайн хэлбэрээр явагдах бол хасагдах шат буюу плей-офф Данийн Копенгаген хот дахь “BLAST Studio”-д болох ажээ. Тус тэмцээний шагналын сан 1 сая ам.доллар юм.