BLAST Slam IV тэмцээний оролцогчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын BLAST Slam IV тэмцээний оролцогчдын жагсаалтад өөрчлөлт орсныг тэмцээнийг зохион байгуулагч BLAST албан ёсоор зарлалаа. Энэ тухай мэдээлэл тус байгууллагын нийгмийн сүлжээнд нийтлэгджээ.

Talon болон PVISION багууд тэмцээнийг өнжих болсон байна. Talon баг уригдсаныг хүлээн аваагүй шалтгаан тодорхойгүй байгаа бол PVISION баг тоглогчдодоо илүү урт хугацааны амралт олгохоор шийджээ.

Тэдний оронд Execration болон MOUZ багууд оролцохоор болсон байна.

BLAST Slam IV тэмцээн 2025 оны 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9-ний хооронд Сингапурт зохион байгуулагдана. Шагналын сан нь 1 сая ам.доллар байх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй