BLAST Slam IV тэмцээн анх удаа Сингапурын дэвжээнд зохион байгуулагдана

by Саруул Батболд
0 comments

Электрон спортын салбарт танигдсан тэмцээн зохион байгуулагч BLAST энэ удаа Dota 2 төрлийн BLAST Slam IV тэмцээнийг анх удаа Копенхагенаас гадуур, Сингапур улсад зохион байгуулахаа зарлалаа.

Тэмцээний шинэ байршил – Singapore Indoor Stadium

Тэмцээний гол онцлог нь Сингапурын Singapore Indoor Stadium гэх 12,000 хүний багтаамжтай дэвжээнд явагдах явдал юм. Энэ спортын ордон нь өмнө нь The International 2022 тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад ч Dota 2-ийн үнэнч фенүүдийг дахин нэгтгэхээр болж байна.

Тэмцээний онцлог:

  • Хугацаа: 2025 оны 11-р сарын 4–9-ний хооронд
  • Байршил: Singapore Indoor Stadium
  • Багийн тоо: 10 шилдэг баг уригдана

Тэмцээн өмнөх BLAST-ийн студийн форматаас ялгаатайгаар илүү өргөн хүрээнд, олон нийтийн оролцоотойгоор, том хэмжээний спортын ордонд болохоор төлөвлөгдөж буй нь тэмцээнийг илүү өргөн цар хүрээтэй болгож байгаа юм.

BLAST-ийн энэхүү шинэ санаачилга нь Dota 2-ийн олон улсын тэмцээний хэлбэрийг улам баяжуулж, Ази тив дэх фенүүдэд илүү ойр хүрэх боломжоор хангаж байгаа хэрэг юм.

You may also like

Leave a Comment