BLAST Rivals Fort Worth 2026: Оролцох найман баг тодорлоо

by Саруул Батболд
1 comment

BLAST Premier-ээс АНУ-ын Техас мужид зохион байгуулагдах “BLAST Rivals Fort Worth” тэмцээний оролцогч багуудын нэрсийг албан ёсоор зарлалаа. Энэхүү тэмцээн нь 2026 оны BLAST Premier-ийн нэгдүгээр улирлын хаалтын арга хэмжээ бөгөөд 5 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд “Dickies Arena”-д 1 сая ам.долларын шагналын төлөө өрнөнө.

Тэмцээнд дараах найман баг өрсөлдөхөөр боллоо:

Урилгыг VALVE-ийн албан ёсны чансаанд үндэслэн олгосон байна. Сонирхолтой нь, чансаа дээгүүр жагсаж байсан MOUZ, PARIVISION, Falcons, Spirit, Aurora болон Монголын The MongolZ багууд энэ удаагийн тэмцээний урилгаас татгалзжээ.

Сонирхуулахад, Бразилын FURIA баг өмнөх “Rivals” тэмцээний аваргын цолоо хамгаалахаар хүрэлцэн ирж буй. Харин Natus Vincere болон FUT Esports багуудын хувьд энэ нь Мэйжор (Major) эхлэхээс сарын өмнө формоо нөхөх, тактикаа зүгшрүүлэх томоохон боломж юм. Улирлын хамгийн том тэмцээний өмнө багууд ийнхүү Техасын тайзнаа ур чадвараа сорихоор боллоо.

BLAST Rivals S1 2026

You may also like

1 comment

Мангутай 3 сар 13, 2026 - 13:16

Энэ тэмцээн нэлээн сонирхолтой болох байх

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй