Rainbow Six Siege X-ийн бүс нутгийн бүх лиг өндөрлөж, BLAST R6 Major Munich 2025 тэмцээнд оролцох 16 багийн бүрэлдэхүүн тодорхой боллоо. Дэлхийн хэмжээнд бүс нутгийнхаа шилдгүүдийг ялсан дараах 16 баг Мюнхен хотод аваргын төлөө өрсөлдөнө:
- Team Secret
- Team Falcons
- Team BDS
- G2 Esports
- FaZe Clan
- FURIA Esports
- Ninjas in Pyjamas
- w7m Esports
- Spacestation Gaming
- Shopify Rebellion
- M80
- Wildcard
- Dplus
- CAG Osaka
- Weibo Gaming
- Enterprise Esports
Тэмцээний дэлгэрэнгүй
BLAST R6 Major Munich 2025 нь 11-р сарын 8-наас 16-ны хооронд Герман улсын Мюнхен хотын BMW Park Arena-д зохион байгуулагдана. Тэмцээний нийт шагналын сан $750,000, харин аварга баг ирэх оны Six Invitational 2026 тэмцээнд шууд оролцох эрх авах юм.