BLAST Dota 2-ийн сая ам.долларын тэмцээнийг Хятадад зохион байгуулна

by Саруул Батболд
0 comments

Тэмцээний оператор BLAST Dota 2-ын дараагийн томоохон тэмцээнээ зарлалаа. BLAST Slam V нэртэй энэ тэмцээн Хятадын Чэндү хотод 2025 оны 11-р сарын 25-наас эхэлнэ.

Шигшээ шат буюу плей-оффын тоглолтууд 12 мянган үзэгч хүлээн авах хүчин чадалтай Wuliangye Chengdu Performing Arts Centre-т 12-р сарын 5–7-нд болно.

Организаторууд эхний оролцогчдыг тодруулсан байна. Тэмцээнд дараах багууд тоглохоо баталгаажуулжээ:

  • Team Spirit
  • PARIVISION
  • Team Falcons
  • Team Liquid
  • Tundra Esports
  • Heroic

Нийтдээ 12 баг сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө. Үлдсэн зургаан орон зайг хоёр урилгаар ирэх баг болон Европ, Хятад, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн дөрвөн шалгарсан баг дүүргэх юм.

You may also like

Leave a Comment