6
BLAST тэмцээн зохион байгуулагч байгууллага Bounty цувралын тэмцээний форматад шинэчлэл хийснээ албан ёсны вэбсайтаараа дамжуулан зарлалаа.
Одооноос эхлэн багуудын сугалааны зэрэглэл (seeding) нь тэмцээний эхнээс төгсгөл хүртэл тогтвортой байх болно. Өмнө нь, доод зэрэглэлтэй баг дээд зэрэглэлтэй багийг ялбал тэдний байрлалыг өөртөө шилжүүлдэг байсан.
Шинэ дүрмийн өөрчлөлтүүд:
- Баг өрсөлдөгчидөө дуудлагаар сориход, тухайн дүн нь шууд багийн банканд нэмэгдэнэ, харин нийт Bounty дүн өсөхгүй.
- Сорилтын бооцооны хэмжээ ижил байх албагүй бөгөөд доод сугалаатай баг бооцооны дүнг түрүүлж санал болгоно.
- Ялалтын дараа бооцоонд ялсан мөнгө шууд багийн банканд орно, харин өмнөх шиг Bounty-гийн хэмжээг өсгөхгүй.
- Ялалт бүрийн дараа багийн Bounty-оос $2500 багийн банк руу шилжинэ.
- Хэрэв багийн нийт Bounty $2500-аас бага бол ялалтын дараа тэр бүх мөнгийг шууд авна.
Эдгээр шинэчлэлүүд нь BLAST Bounty Season 2-оос эхлэн хэрэгжинэ. Энэхүү тэмцээн 8-р сарын 5-10-нд онлайнаар, харин 8-р сарын 14-17-нд Мальтад LAN хэлбэрээр үргэлжлэх юм.