Ubisoft болон BLAST компаниуд Rainbow Six Siege X-ийн 2026/27 оны цахим спортын арга хэмжээний хуваарийг танилцууллаа. Зохион байгуулагчдын гол зорилго нь бүх шатны багуудад боломж олгох нэгдсэн экосистемийг бүрдүүлэхэд оршиж байна.
Бүх зүйл 2-р болон 3-р сард зохион байгуулагдах Challenger цуврал тэмцээнүүдээр эхэлнэ. Эдгээр тэмцээнүүд нь доод түвшний багуудад дээд лигт орох боломжийг олгох юм. 4-р сард Season Kickoff болох бөгөөд энэ нь багуудад эртнээс SI Points цуглуулах, мөн 5-р сарын Мэйжор (Major) тэмцээний эрхийн төлөө өрсөлдөх боломжийг олгоно.
Мэйжор тэмцээнүүд 5-р болон 11-р сард зохион байгуулагдана. Харин BLAST RELOAD тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийджээ. 8-р сард EWC-ийн хүрээнд улирлын дундах (mid-season) статус бүхий тэмцээн болох бөгөөд энд Six Invitational 27-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм.

Бүс нутгийн шатны тоглолтууд 6-7-р сар болон 9-10-р саруудад явагдана. Хүснэгтийн байр бүрт SI Points олгох тул багуудын тогтвортой амжилт маш чухал байх болно. Харин бүс нутгийн финалын тоглолтуудыг хийхгүй бөгөөд багууд SI Points-ын оноогоороо оны гол тэмцээнд оролцох эрхээ авдаг болох юм.