BLAST 2027-2028 оны тэмцээнүүдээ зохион байгуулах хотуудыг хайж байна

by Саруул Батболд
0 comments

BLAST компани өөрийн албан ёсны эрхтэй Counter-Strike 2, Dota 2, Fortnite болон Rainbow Six зэрэг бүх төрлийн тоглоомын тэмцээнийг зохион байгуулах хотуудын хүсэлтийг хянаж үзэх аж. Тэмцээн зохион байгуулах сонирхолтой хотууд 2-р сарын 13-ны дотор эхний байдлаар хүсэлтээ илэрхийлэх ёстой.

Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа:

  • 2027 оны тэмцээнүүдэд: 3-р сарын 16 хүртэл.
  • 2028 оны тэмцээнүүдэд: 7-р сарын 3 хүртэл.

BLAST-ийн зүгээс тэдний зохион байгуулдаг арга хэмжээнүүд нь тухайн хотын эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт томоохон хувь нэмэр оруулдаг болохыг онцолжээ. Тухайлбал, үзэгчдийн 70 гаруй хувь нь бусад хот, улс орнуудаас ирдэг бөгөөд нэг үзэгч өдөрт дунджаар 200 гаруй долларын зарцуулалт хийдэг байна.

Тус компани ирэх хоёр жилийн хугацаанд цэнгэлдэх хүрээлэн, спортын ордонд зохион байгуулах дор хаяж 40 томоохон арга хэмжээ төлөвлөөд байгаа ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй