DreamLeague-ийн тай-брейкт ялж, өндөр оноо цуглуулав
Dota 2-ийн Aurora Gaming баг DreamLeague Season 26 тэмцээний хоёрдугаар шатны тай-брейкт Gaimin Gladiators багийг хожиж, дөрөвдүгээр байраар шалгарлаа. Энэхүү амжилт тэдэнд 3800 EPT (Esports Performance Tour) оноо авчирсан нь дэлхийн чансааны наймдугаар байрт бичигдэх боломжийг олгожээ.
Riyadh Masters 2025 тэмцээнд оролцох эрхтэй боллоо
EPT чансааны оноогоороо наймдугаарт жагссан нь Aurora Gaming багийг дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Riyadh Masters 2025-д шууд оролцох эрхтэй болгосон юм. Энэхүү тэмцээн нь Esports World Cup 2025 арга хэмжээний хүрээнд Эр-Рияд хотод зохиогдох бөгөөд нийт 16 шилдэг баг 3 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
EPT чансааны шилдэг найман баг (өнөөгийн байдлаар):
- PARIVISION — 23,745 оноо
- BetBoom Team — 14,760 оноо
- Team Spirit — 12,500 оноо
- Team Falcons — 10,625 оноо
- Team Liquid — 8,630 оноо
- Tundra Esports — 7,050 оноо
- Talon Esports — 3,880 оноо
- Aurora Gaming — 3,800 оноо
Riyadh Masters 2025 тэмцээний урьдчилсан бэлтгэл, багуудын эцсийн бүрэлдэхүүн болон тоглолтын хуваарь тун удахгүй зарлагдах хүлээлттэй байна.