Electronic Arts компанийн зүгээс Apex Legends Global Series (ALGS)-ийн 2025 оны Midseason Playoffs тэмцээн Esports World Cup (EWC) 2025-ийн албан ёсны хөтөлбөрийн нэг болохыг зарлалаа.
Тэмцээн 7-р сарын 10-13-ны хооронд зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 40 баг 2 сая ам.долларын шагналын сантай өрсөлдөөнд оролцоно. Мөн ALGS Championship-ийн оноо хураах боломж олгогдох юм.
Бүтэц ба дүрэм
- Эхэндээ 40 багийг 20 багийн 2 хэсэгт хуваана
- Хэсэг тус бүр 10 тоглолт хийж, шилдэг 7 баг шууд финалд шалгарна
- 8-17-р байр эзэлсэн багууд “сүүлчийн боломж”-ийн шат руу орно
- 18-20-р байр эзэлсэн багууд тэмцээнээс шууд хасагдана
- “Сүүлчийн боломж”-ийн шатнаас шилдэг 6 баг финалд шалгарна
EWC-т багтаж буй хоёр дахь ALGS тэмцээн
Энэ бол Apex Legends тоглоомын хувьд Esports World Cup-ийн хүрээнд багтаж буй хоёр дахь тэмцээн юм. Гэхдээ онцлог нь — 2024 оны ивэнт ALGS-ийн оноо тооцдоггүй байсан бол, энэ жилийн тэмцээн албан ёсоор ALGS-ийн хуваарьт багтсан.
Ийнхүү 2 сая ам.долларын төлөө өрсөлдөх ALGS Midseason Playoffs нь зөвхөн мөнгөн шагналын төдийгүй, финалын онооны төлөөх ширүүн тэмцэл болох төлөвтэй байна.