2026 оны 4 дүгээр сарын 1-нээс 6-ны өдрүүдэд Их Британийн Лондон хотноо “Red Bull Wololo: Londinium” тэмцээн зохион байгуулагдахаар боллоо. Уг тэмцээн нь “Age of Empires II: Definitive Edition” болон “Age of Empires IV” гэсэн хоёр төрлөөр явагдах юм.
Кибер спортын түүхэнд анх удаа энэхүү томоохон арга хэмжээ Лондонгийн алдарт “Royal Albert Hall” театрт болох гэж буй бөгөөд Гранд-финалын үеэр 60 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим “Age of Empires”-ийн сэтгэлд хоногшсон аялгуунуудыг амьдаар эгшиглүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд зориулж оролцогчдын стратегийн сэтгэлгээг сорьсон цоо шинэ газрын зургуудыг (maps) тусгайлан боловсруулсан байна.
Тэмцээний хуваарь:
- 4 дүгээр сарын 1-3: Хэсгийн шатны тоглолтууд
- 4 дүгээр сарын 4: Шөвгийн найм болон хагас шигшээ тоглолт
- 4 дүгээр сарын 5: Хагас шигшээ тоглолт
- 4 дүгээр сарын 6: Гранд-финал
2 comments
Age of Empires-ийн тэмцээнүүд үнэхээр гоё шүү
Esports улам хөгжиж байгааг харахад урамтай юм