MOUZ баг Magisk-ийг эгнээндээ нэгтгэхээр сонирхож байгаа гэх цуу яриа тархав

by Саруул Батболд
0 comments

Францын нэрт инсайдер KRL-ийн мэдээлснээр “MOUZ” баг Эмиль “Magisk” Рейфыг сонирхож байгаа аж. Magisk өнгөрсөн онд “Astralis” багт тоглож байсан бөгөөд “MOUZ” клуб дээд түвшний арвин туршлагатай тоглогчоор бүрэлдэхүүнээ зузаатгах хувилбарыг судалж байгаа бололтой.

Magisk бол Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн олон цол гуншинтай, амжилттай тоглогчдын нэг билээ. Гэхдээ одоогоор энэ нь зөвхөн таамаг төдий байгаа бөгөөд “MOUZ” байгууллага болон тоглогчийн зүгээс албан ёсны баталгаа гараагүй байна. Тиймээс багийн одоогийн бүрэлдэхүүн болон цаашдын шийдвэрээс хамаарч нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй юм.

Дани мэргэн бууч багийн хэнийг орлох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр яг одоо баггүй (чөлөөт агент) байгаа билээ. Хэрэв тэрээр одоо ямар нэгэн багт нэгдсэн ч тэмцээний дүрэм ёсоор тоглоомын наалт авах боломжгүй юм. Тиймээс энэхүү шилжилт “IEM Cologne Major 2026” тэмцээн дууссаны дараа албан ёсоор шийдэгдэх магадлал өндөр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй