Fortnite Crew-ийн хэрэглэгчид 6 дугаар сараас эхлэн сар бүр 200 V-Bucks-аа алдана

by Саруул Батболд
0 comments

Fortnite Crew үйлчилгээ сар бүр олгодог V-Bucks-ын хэмжээгээ багасгаж байгаа бөгөөд хэрэглэгчид ижил үнээр бага шагнал авахаар боллоо.

Epic Games-ээс хэрэглэгчид рүү илгээсэн цахим захидалд дурдсанаар, 2026 оны 6 дугаар сарын 6-наас эхлэн сар бүр олгодог V-Bucks-ын хэмжээ 1000 байсныг 800 болгон бууруулж байна. Дурдсан хугацаанаас өмнө захиалгаа сунгасан хэрэглэгчид 1000 V-Bucks-аа бүрэн авах боломжтой. Харин захиалгын сарын төлбөр өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх юм.

Fortnite Crew нь Epic-ийн сарын 11.99 ам.долларын үнэтэй захиалгат үйлчилгээ бөгөөд үүнд V-Bucks-аас гадна тухайн улирлын Battle Pass болон онцгой гоёл чимэглэлийн зүйлс багтдаг.

Fortnite Crew

V-Bucks-ын хэмжээг ийнхүү хассан нь захиалгын үнэ цэнийг 20 хувиар бууруулж байгаа хэрэг юм. Өнгөрсөн 3 дугаар сард V-Bucks-ын багцуудын үнэ 25 хүртэлх хувиар нэмэгдсэнээс гадна тоглогчдод зарцуулсан мөнгөнөөсөө илүү ашиг олох боломж олгодог байсан Battle Pass-ын бонус шагналуудыг цуцлаад байсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй