The MongolZ болон Wildcard: PGL Bucharest 2026 тэмцээний таамаг

by Саруул Батболд
2 comments

“PGL Bucharest 2026” тэмцээний дөрөвдүгээр шатанд Монголын “The MongolZ” баг плей-оффын шатанд шалгарах эрхийн төлөө АНУ-ын “Wildcard” багтай хүч үзэхээр боллоо.

The MongolZ

Монголын баг өчигдөр болсон гуравдугаар шатанд плей-оффд шалгарах эхний боломжоо харамсалтайгаар алдсан. Тэд BO3 форматаар Данийн “Astralis” багийн эсрэг хүлээгдэж байснаас харьцангуй сул тоглолт үзүүлж, Mirage (өөрсдийн сонголт) дээр 4:13, Ancient дээр 9:13 харьцаатайгаар бут ниргүүлсэн юм. Хоёр газрын зураг дээр хоёуланд нь талбай солигдсоны дараах хоёрдугаар хагаст ердөө нэг үе (round) авч, тоглолт нь бүрэн “нурсан” гэхэд болно.

Тодруулбал, Mirage дээр хамгаалалтын талд, Ancient дээр довтолгооны талд юу ч хийж чадсангүй. Гэхдээ үүнээс өмнө “1xBet”-ийн дэмжлэгтэй оролцож буй “The MongolZ” баг “BC.Game” болон “EYEBALLERS” багуудыг илүүрхэн хожоод байсан билээ.

Wildcard

АНУ-ын багийн хувьд өчигдөр гуравдугаар шатанд сенсаци тарьж, плей-оффын төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан. Тэд BO3 тоглолтод Европын “FOKUS” багийг гэнэтийн үр дүнгээр буюу 2:1-ээр (Nuke 2:13, Inferno 16:14, Mirage 13:7) буулган авч, гайхалтай эргэн ирэлт хийсэн юм.

Тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

You may also like

2 comments

Берке 4 сар 7, 2026 - 22:23

Энэ тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй байсан

Reply
Шибаучи 4 сар 7, 2026 - 22:27

Үзэхэд маш сонирхолтой матч болсон

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй