2016 онд Counter-Strike-ийн ертөнцөд хөл тавьсан “FaZe Clan” байгууллага түүхэндээ анх удаа Мэйжор тэмцээнийг өнжихөөр боллоо. Ингэснээр тэдний бараг арван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн цуврал зогсож байна. “IEM Cologne Major 2026” нь тэдний оролцохгүй анхны Мэйжор болох нь тодорхой болов.
4 дүгээр сарын 5-ны өдөр “HLC Cyprus Pro” тэмцээний шигшээ тоглолтод “BIG” багт хожигдсоноор “FaZe” 2026 оны эхний Мэйжорыг зорих бүх боломжоо алдсан юм. Тэдний байрыг Чехийн “SINNERS Esports” эзэллээ. 2020 онд анхны бүрэлдэхүүнээ бүрдүүлж байсан Чехүүд ийнхүү зургаан жилийн дараа зорилгодоо хүрч, түүхэн амжилт гаргаж байна.
“FaZe Clan”-ийн хувьд ийм үр дүн гарна гэдэг төсөөлөхийн аргагүй зүйл байв. Өмнөх “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд үзүүрлэсэн багийн хувьд дараагийн тэмцээний эрхээ авахад хүрэлцэхүйц “VRS” оноотой байна гэж таамаглаж байсан ч 2026 оны эхний хагаст үзүүлсэн амжилтгүй тоглолтууд нь тэднийг онооны хомсдолд оруулжээ.
FaZe багийн Мэйжор тэмцээнүүдэд үзүүлсэн 10 жилийн амжилт:
- MLG Columbus 2016 — 9–12-р байр, $8,750
- ESL One Cologne 2016 — 9–12-р байр, $8,750
- ELEAGUE Major Atlanta 2017 — 5–8-р байр, $35,000
- PGL Major Kraków 2017 — 15–16-р байр, $8,750
- ELEAGUE Major Boston 2018 — 2-р байр, $150,000
- FACEIT Major London 2018 — 5–8-р байр, $35,000
- IEM Katowice Major 2019 — 5–8-р байр, $35,000
- StarLadder Berlin Major 2019 — 12–14-р байр, $8,750
- PGL Major Stockholm 2021 — 9–11-р байр, $17,500
- PGL Major Antwerp 2022 — 1-р байр, $500,000
- IEM Rio Major 2022 — 15–16-р байр, $20,000
- BLAST.tv Paris Major 2023 — 5–8-р байр, $45,000
- PGL Major Copenhagen 2024 — 2-р байр, $170,000
- Perfect World Shanghai Major 2024 — 2-р байр, $170,000
- BLAST.tv Austin Major 2025 — 5–8-р байр, $45,000
- StarLadder Budapest Major 2025 — 2-р байр, $170,000
- IEM Cologne Major 2026 — Эрхээ авч чадаагүй
“FaZe Clan” ийнхүү Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн тогтвортой цувралуудын нэгийг өндөрлүүллээ. Улирлын тааруу эхлэл болон “VRS” онооны алдагдал нь багийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орох дохио болж магадгүй байна. Харин “SINNERS Esports”-ийн хувьд энэ нь Мэйжорын наалттай (stickers) болох анхны боломж бөгөөд тэдний хувьд хэдийнэ түүхэн амжилт болоод байна.
2 comments
Өөр багуудад боломж гарч ирж байна даа
Энэ жил нэлээн өөр уур амьсгалтай тэмцээн болох нь