T1 баг 60 сая ам.долларын орлого олсноо тайлагналаа

by Саруул Батболд
0 comments

Кибер спортын алдарт T1 байгууллага 2025 оны санхүүгийн жилд анх удаа цэвэр ашигтай ажилласнаа албан ёсоор мэдээллээ.

Тайланд дурдсанаар, тус клубийн орлого 2025 онд 60 сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн 33.7 сая ам.доллартай харьцуулахад 78 хувиар өссөн үзүүлэлт юм. Үйл ажиллагааны ашиг 1.4 сая ам.доллар, цэвэр ашиг 555 мянган ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн зургаан жилийн турш нийтдээ 50 орчим сая ам.долларын алдагдал хүлээгээд байсан тус байгууллагын хувьд томоохон амжилт болж байна.

Нийт орлогын 82 хувь буюу 49.5 сая ам.долларыг мерч (бараа бүтээгдэхүүн) борлуулалт болон кибер спортын орлого бүрдүүлжээ. Харин спонсорын орлого 10.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 51 хувиар өссөн дүн юм.

Мөн 2026 оны 3 дугаар сарын 5-нд T1-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дүрмийн сангаа ойролцоогоор 7.5 сая ам.доллароор нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Энэхүү шийдвэр нь хувьцаа эзэмшигчид болох “SK Square” болон “Comcast Spectacor” компаниуд тус байгууллагын хөгжлийн чиг хандлагад бүрэн итгэлтэй байгааг харуулж байна.

T1

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй