Roblox, Fortnite болон Minecraft-ийг “донтолт үүсгэсэн” хэргээр шүүхэд өглөө

by Саруул Батболд
0 comments

Дэлхийн тоглоомын салбарын томоохон төлөөлөгчид болох Roblox, Microsoft болон Epic Games компаниудын эсрэг шинээр шүүхийн нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлд эдгээр компаниуд Roblox, Fortnite болон Minecraft тоглоомуудаараа дамжуулан 18 настай нэгэн залууг тоглоомд хэт хамааралтай болгож, донтуулсан гэж буруутгаж байна.

Нэхэмжлэгч нь АНУ-ын Мичиган мужийн оршин суугч Жордан Дункан бөгөөд тэрээр өдөрт 12-14 цагийг видео тоглоом тоглоход зарцуулдаг байна. Нэхэмжлэлд дурдсанаар, тэрээр өөрийн тоглох зуршлаа хянах чадваргүй болсон бөгөөд тоглоомыг нь зогсоох гэсэн оролдлого бүр “хүнд хэлбэрийн татгалзлын хам шинж” (withdrawal symptoms — донтолт үүсгэсэн зүйлээсээ холдох үед илрэх бие болон сэтгэл зүйн хямрал) дагуулдаг болжээ. Үүнд:

  • Уур уцаар, догшин авир;
  • Өөрийгөө болон бусдыг гэмтээхээр оролдох;
  • Амиа хорлох заналхийлэл;
  • Эд хөрөнгө сүйтгэх;
  • Хувийн ариун цэвэр сахих болон унтахаас татгалзах зэрэг шинж тэмдгүүд багтаж байна.

“Энэхүү шүүхийн зарга нь энтертайнмент салбарын эсрэг зарлаж буй дайн биш. Мөн сонирхолтой видео тоглоом бүтээх, түүнээс таашаал авах эрхийг хязгаарлах зорилгогүй” хэмээн нэхэмжлэлд тэмдэглэсэн байна.

Үүний оронд, компаниуд насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн маркетинг хийсэн, донтуулах шинж чанартай функцүүд ашигласан болон тоглоом доторх худалдан авалтыг хэт дэмжсэнээр Ж.Дунканд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа аж.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй