DracuLan Season 6 тэмцээний хасагдах шатны тоглолтууд дуулиан шуугиан ихтэй өрнөж байна. Өнөөдрийн тоглолтуудын үр дүнд CS2-ын ертөнцийн томчууд болох FaZe Clan, Fnatic болон Liquid багууд тэмцээнээ дуусгаж, үзэгчдийг гайхшрууллаа.
FaZe багийн хувьд энэ өдөр тун бүтэлгүй байв. Тэд эхлээд Украины Passion UA багтай тулж, 1:2-оор ялагдсан юм. Үүний дараа тэд fnatic-тай “амьд үлдэх” шийдвэрлэх тоглолт хийсэн боловч 0:2-оор хожигдсоноор тэмцээнээс хасагдлаа. Энэхүү хожигдол нь тэдний хувьд зөвхөн DracuLan-ыг орхиод зогсохгүй, “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцох боломжгүй болсныг албан ёсоор баталлаа.
Харин fnatic багийн хувьд FaZe-г хожиж итгэл найдвар өвөртөлсөн ч Alliance багт 0:2-оор цэвэр ялагдсанаар мөн л тэмцээнийг орхисон юм.
Энэ өдрийн гол баатар нь яахын аргагүй Monte баг байлаа. Тэд эхлээд Alliance-ыг буулган авснаар “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцох эрхээ (slot) албан ёсоор баталгаажуулсан юм. Үүний дараа тэд Passion UA багийг 2:0-ээр төвөггүй хожиж, тэмцээний финалд үлдэхэд ганцхан алхам дутуу байна. Хожигдол хүлээсэн Passion UA баг доод хүснэгт рүү унасан бөгөөд энэ нь тэдний Мэйжорт уригдах боломжид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэв.
Түүнчлэн доод хүснэгтэд Eternal Fire болон Inner Circle багууд өрсөлдөгчдөө хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү DracuLan Season 6-ийн өнөөдрийн тоглолтын үр дүнгээр FaZe, Inner Circle, HAVU, Eternal Fire, Liquid болон Fnatic багууд хасагдлаа.