FACEIT matchmaking-д 8 дахь газрын зургийг нэмнэ: Тоглогчид өөрсдөө сонгоно

by Саруул Батболд
0 comments

FACEIT платформ ирэх 4 дүгээр сарын 22-нд эхлэх 8 дугаар улирлын (Season 8) “map-pool”-д орох шинэ газрын зургийг тодруулахаар тоглогчдын дунд санал асуулга зарлалаа. Энэ удаад тоглогчид matchmaking-ийн найм дахь картаар аль газрын зургийг тогломоор байгаагаа өөрсдөө шийдэх боломжтой болж байна.

Шинэ систем хэрхэн ажиллах вэ?

Шинэ улирлаас эхлэн FACEIT газрын зургийн санг 8 болгон өргөтгөх бөгөөд шинээр нэмэгдэх карт нь системийн үндсэн хэсэг болох юм. Үүнд:

  • Тухайн карт дээр тоглоход ELO оноо тооцогдоно
  • Бусад газрын зургийн адил сонголтын системээр сонгогдоно
  • Хүсвэл уг газрын зургийг хайлтаас хасаж болно (“Free” болон “Premium” тоглогчдын аль аль нь)

Энэ нь шинэ карт заавал тоглох албагүй бөгөөд тухайн газрын зурагт дургүй тоглогчдод ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэсэн үг юм.

Алинд нь санал өгөх боломжтой вэ?

Хамгийн өндөр Elo оноотой ТОП-1000 тоглогчийн саналаар эцсийн шатанд дараах гурван карт шалгарч үлджээ:

  • Vertigo
  • Cache
  • Train

Эдгээрээс хамгийн их санал авсан нэг карт нь 8 дугаар улирлаас эхлэн FACEIT-ийн үндсэн санд нэмэгдэнэ.

Хугацаа

Санал асуулга 4 дүгээр сарын 15-ны 17:00 цаг (CEST) хүртэл үргэлжилнэ. Үүний дараа FACEIT ялагч газрын зургийг зарлаж, шууд matchmaking-д нэмэх ажээ.

Cache эсвэл Train зэрэг картууд эргэн ирэх нь FACEIT-ийн “meta”-д, ялангуяа өндөр түвшний тоглогчдын дунд томоохон өөрчлөлт авчирч магадгүй юм. Түүнчлэн энэ нь газрын зургийн санг бүрдүүлэхэд олон нийт шууд шийдвэр гаргаж буй анхны тохиолдол болж байна. FACEIT платформ ийнхүү тоглогчиддоо эрх мэдлийг шилжүүлж, тоглоомын орчныг өөрсдөө бүрдүүлэх боломжийг олгож эхэллээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй