Nexon компани Өмнөд Солонгосын зах зээл дэх Blizzard Entertainment-ийн “Overwatch” тоглоомын хэвлэн нийтлэх болон үйл ажиллагааны эрхийг албан ёсоор авлаа. Даваа гарагт хоёр компани хамтын ажиллагаагаа зарласан бөгөөд энэ ондоо багтаан үйлчилгээгээ эхлүүлэх зорилт тавьжээ.
Гэрээний дагуу Nexon компани тус улсын зах зээлд зориулсан локал хэвлэлт, “live service” (тоглоомын тогтмол шинэчлэлт, тасралтгүй ажиллагаа) болон маркетингийн үйл ажиллагааг гардан хариуцна. Харин Blizzard Entertainment тоглоомын оюуны өмч болон хөгжүүлэлтийн эрхээ хэвээр үлдээх юм.
Түүнчлэн талууд Солонгос тоглогчдод зориулсан нутагшуулсан контентуудыг нэвтрүүлж, тус улсад түгээмэл байдаг интернэт кафе (PC Bang)-ны экосистемийг хөгжүүлснээр тоглоомын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.