Perfect World Esports “CS Asia Championship 2026” (CAC 2026) тэмцээнийг 2026 оны 5 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд үүний 600 мянга нь багт (байгууллагад), үлдсэн 400 мянган доллар нь тоглогчдод шууд олгогдох юм.
Тэмцээний формат ба хуваарь
Хэсгийн шатны тоглолтууд 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд “double elimination” (хоёр хожигдвол хасагдах) системээр хоёр хэсэгт хуваагдан явагдана. Хэсгийн нээлтийн тоглолтууд Bo1 (Best of 1) форматаар өрнөх бол дараагийн бүх шатны тоглолтууд Bo3 форматаар явагдах аж. Хэсэг бүрийн ялагчид хагас шигшээд шууд шалгарах бол 2 болон 3 дугаар байрт орсон багууд плей-оффын сүүлийн эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.
Хасагдах шат буюу плей-оффын тоглолтууд 5 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд “single elimination” (нэг хожигдвол хасагдах) системээр өрнөнө. Хагас шигшээ болон гуравдугаар байрын төлөөх тоглолтууд Bo3 форматаар, харин аваргын төлөөх Гранд-финал Bo5 форматаар ширүүн өрсөлдөөн дунд болох нь ээ.
Оролцох багууд
Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг 16 баг урилгаар болон эрхээ аван оролцож байна. Үүнд:
- Parivision
- Falcons
- MOUZ
- Aurora
- The MongolZ
- Liquid
- B8
- 3DMAX
- Legacy
- NRG
- paiN
- M80
- BC.Game
- MIBR
- Lynn Vision
- TYLOO

Монголын The MongolZ баг энэхүү өндөр зэрэглэлийн тэмцээнд уригдан оролцож байгаа нь манай багийн ур чадвар дэлхийн хэмжээнд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөнийг баталж байна.