“The MongolZ” өнөөдөр “Aurora Gaming”-тай хүч үзнэ

by Саруул Батболд
0 comments

BLAST Open Rotterdam 2026” тэмцээний шигшээ шатанд Монголын “The MongolZ” баг шалгарч, өнөөдөр “Aurora Gaming”-тай шийдвэрлэх тоглолтоо хийхээр боллоо. Дэлхийн шилдэг багуудыг нэг дор цуглуулсан энэ тэмцээнд Монголын баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө 22.00 цагаас талбайд гарна.

“The MongolZ” баг хэсгийн тоглолтуудаа Копенхаген хотод хийж, “В” хэсгээс гурван хожил, нэг ялагдалтайгаар дараагийн шатанд шалгарсан юм. Ийнхүү тэд тогтвортой тоглолт үзүүлж, шигшээ шатны өрсөлдөөнд үлдсэн байна.

“The MongolZ” өнөөдөр “Aurora Gaming”-тай хүч үзнэ

Хоёр баг өмнө нь “ESL Pro League Season 23” тэмцээнд таарч тоглоход Монголын баг 2:0-ээр илүүрхэж байсан нь энэ удаагийн тоглолтын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Өнөөдрийн тоглолтод ялалт байгуулсан багийг дараагийн шатанд “Team Vitality” хүлээж байгаа юм. The MongolZ багийн албан ёсны түнш, ивээн тэтгэгчээр 1xBet компани ажиллаж байгаа бөгөөд багийн олон улсын үйл ажиллагаа, тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй