“Pokémon Champions” тоглоомын нээлтийн тов болон геймплейн шинэчлэлүүд зарлагдлаа

by Саруул Батболд
0 comments

Покемоны ертөнцийн шинэ бүтээл болох “Pokémon Champions” тоглоомын шинэ трэйлер цацагдлаа. Хөгжүүлэгчид уг тоглоомын үндсэн механизм болон нээлт хийх албан ёсны товоо ийнхүү зарласан байна.

Тоглоом 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Nintendo Switch, Android болон iOS системүүд дээр нэгэн зэрэг нээлтээ хийнэ. “Pokémon Champions” нь “Free-to-start” (тоглоомыг үнэгүй татаж авах боломжтой ч зарим нэмэлт боломжийг ашиглахад төлбөр төлөх) загвараар хэрэглэгчдэд хүрэх ажээ.

Цувралын үндсэн тоглоомуудаас ялгаатай нь “Pokémon Champions” нь бүхэлдээ онлайн тулаан дээр төвлөрчээ. Тоглоомд нээлттэй ертөнц эсвэл газар нутгийг судалж шинжлэх элементүүд байхгүй юм. Гол анхаарлыг чансаа тогтоох хоёр-хоёрын (double battles) тулаанд хандуулсан бөгөөд тулааны механизм нь сонгодог тоглоомуудын адил ээлжээр довтолдог (turn-based) хэлбэртэй байна.

Тоглогчид өөрсдийн багийн бүрэлдэхүүнийг бүрэн тохируулах, ур чадвар болон зан авирыг сонгох, тэр байтугай үзүүлэлтийн оноонуудыг (stat points) хуваарилах боломжтой. Энэ удаад зэрлэг Покемонуудыг барих систем байхгүй тул тоглогчид өөрсдийн хайртай дүрүүдээ “Pokémon HOME” үйлчилгээгээр дамжуулан шилжүүлэх эсвэл тоглоомын доторх “Recruit” (шинээр элсүүлэх) функцийг ашиглах аж.

Түүнчлэн уг трэйлерээр “Mega-evolution” (Мега-хувьсал) систем эргэн ирж байгааг баталлаа. Зарим Покемонууд өмнө нь энэ франчайзад байгаагүй шинэ хэлбэр дүрс болон өвөрмөц чадваруудыг эзэмших юм байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй