Спортын салбарын “Эмми” гэгддэг 47 дахь удаагийн “Sports Emmy Awards“-ыг зохион байгуулагчид төрөл бүрийн номинацид нэр дэвшигчдээ зарлалаа.
“Кибер спортын аварга шалгаруулах тэмцээний шилдэг сурвалжилга” (Outstanding Esports Championship Coverage) төрөлд “ESL FACEIT Group” болон “Riot Games” компанийн тус бүр хоёр арга хэмжээ шалгарч, ялагчийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Уг нэр хүндтэй шагналд дараах тэмцээнүүд нэр дэвшсэн байна:
- 2025 Apex Legends Global Series Championship
- 2025 Call of Duty League Championship Weekend (OpTic Texas болон Vancouver Surge багуудын тоглолт; ESL FACEIT Group)
- League of Legends Worlds 2025 Final (T1 Esports болон KT Rolster багуудын тоглолт; LoL Esports [Riot Games])
- VALORANT Champions 2025 Grand Final (NRG болон Fnatic багуудын тоглолт; Valorant Esports [Riot Games])
Шагнал гардуулах ёслол энэ оны тавдугаар сард болох бөгөөд кибер спортын дэлхий хэмжээний тэмцээнүүдийг хэрхэн мэргэжлийн түвшинд дамжуулж, үзэгчдэд хүргэснийг ийнхүү үнэлэх юм.