Япон улсад 40 болон түүнээс дээш насны тоглогчдод зориулсан “Street Fighter 6” тоглоомын “Legacy Cup” нэртэй онлайн тэмцээн зарлагджээ.
Тус тэмцээний ивээн тэтгэгчид оролцогчдод зориулж тун сонирхолтой бөгөөд практик ач холбогдолтой шагналуудыг бэлдсэн байна. Тэмцээний шилдэг тоглогчид Д амин дэм, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн, хөлдөөсөн бэлэн хоол зэргийг шагналд авах бол хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP) нь цусны даралт хэмжигч хүртэх ажээ.
Зохион байгуулагчид анх тэмцээнд 128 хүн оролцуулахаар төлөвлөж байсан ч бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо асар их байсан тул оролцогчдын лимитийг эхлээд 256, улмаар 512 болгон нэмэгдүүлсэн байна.
Тэмцээнийг Японы тулаант тоглоомын нийгэмлэгийн нэр хүндтэй төлөөлөгч, мэргэжлийн лицензтэй эмч Dr. REKKA зохион байгуулж байгаа юм. Тэрээр тоглолтын дундуурх завсарлагаар тоглоомын үйл явц хүний эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар “эрүүл мэндийн тайлбар” хүргэхээр бэлтгэжээ.