Dota 2-ын “ESL One Birmingham 2026” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд (play-off) тунан үлдсэн найман багийн нэр тодорлоо.
Тэмцээний дээд хүснэгтэд (upper bracket) Yndx, Tundra Esports, Aurora болон spirit багууд шалгарсан байна. Харин MOUZ, PV, Falcons болон Xtreme Gaming багууд хасагдах шатны тоглолтуудаа доод хүснэгтээс (lower bracket) эхлүүлэхээр болжээ.

Харин GamerLegion, BB Team, Yakult Brothers, REKONIX, vp, paiN Gaming, OG болон Nigma Galaxy багуудын хувьд хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
“ESL One Birmingham 2026” тэмцээн 3 дугаар сарын 22-ноос 29-ний хооронд Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар юм.
