Crimson Desert-ийн борлуулалт албан ёсоор 3 сая хувьд хүрлээ

by Саруул Батболд
0 comments

Pearl Abyss студийн хөгжүүлсэн Crimson Desert тоглоомын борлуулалт албан ёсоор 3 сая хувийн босгыг давж, хөгжүүлэгчдийн хувьд чухал амжилт тогтоолоо. Уг тоглоом асар олон геймерүүдийн анхаарлыг татаж чадсаныг Twitch (тоглоом шууд дамжуулах платформ) дээрх үзүүлэлтүүд баталж байна. Худалдаанд гарсан эхний өдрүүддээ Crimson Desert нь тус платформын хамгийн алдартай гурван тоглоомын нэгээр нэрлэгдэж байв.

Одоогийн байдлаар Crimson Desert-ийг нэгэн зэрэг тоглож буй хэрэглэгчдийн дундаж тоо 100,000-д хүрч байгаа бөгөөд энэ нь Steam (тоглоом худалдааны цахим дэлгүүр) платформын чансааны 7-р байрт, төлбөртэй тоглоомуудын дунд 2-р байрт, харин өөрийн үнийн ангилалдаа 1-р байрт тус тус бичигдэх үзүүлэлт юм. Тус тоглоомыг нэгэн зэрэг тоглосон хамгийн их тоглогчийн тоо (peak online) хэдийнэ 247,340-д хүрчээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй