Германы FOKUS клуб анхны Tier-2 LAN тэмцээндээ түрүүллээ

by Саруул Батболд
0 comments

Энэ жил олны анхаарал томоохон байгууллагууд дээр төвлөрч байгаа нь ойлгомжтой. Мөн 100 Thieves эсвэл BC.Game зэрэг шинээр гарч ирж буй багуудыг ажиглах нь үзэгчдэд сонирхолтой байгаа юм. Гэвч олны танил багуудын шуугиан дунд зарим нэг онцгой амжилтууд анзаарагдахгүй өнгөрөх нь бий.

FOKUS бол энэ жил Counter-Strike-ийн ертөнцөд хөл тавьсан Германы клуб юм. Тэд Европын тоглогчдоос бүрдсэн, Tier-2 түвшний дажгүй бүрэлдэхүүнийг гэрээлсэн билээ. Эхэндээ хэн ч тэднийг төдийлөн анзаараагүй бөгөөд багийн ирээдүйг тийм ч томоор хараагүй юм. Гэвч ердөө эхний сарын дотор тэд PGL Bucharest 2026 тэмцээний эрхийг авч, бүгдийг гайхшруулж чадсан. Тус баг нээлттэй сонгон шалгаруулалтаас эхлэн хаалттай шатны финал хүртэл ялалт байгуулж, эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

FOKUS

Энэ удаад тэд өөрсдийн хоёр дахь LAN тэмцээн болох “Urban Riga Open Season 3”-т оролцлоо. Данид болсон анхны тэмцээндээ плей-оффын шатнаас хасагдаж байсан ч энэ нь тэдэнд саад болсонгүй. “Urban Riga Open Season 3” нь VALVE-ийн чансааны оноо цуглуулахад маш чухал ач холбогдолтой тэмцээн байв. Тэмцээний турш тус баг нэг ч тоглолтод хожигдсонгүй: хэсгийн шатыг 3:0 гэсэн амжилттай дуусгаж, плей-оффын бүх өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авчээ.

Үр дүнд нь баг 5,000 ам.долларын шагнал хүртэж, VALVE-ийн чансаанд 78 байраар огцом урагшиллаа. Одоо FOKUS баг дэлхийн чансааны 53 дугаар байрт бичигдэж, шилдэг 50 багийн эгнээнд багтахад маш ойрхон ирээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй