91 настай геймер Resident Evil Requiem-ийг ямар ч зааваргүйгээр, зөвхөн гараар хөтөлсөн тэмдэглэл ашиглан дуусгажээ

by Саруул Батболд
2 comments

Хятадын 91 настай нэгэн геймер орчин үеийн ямар ч заавар, видео бичлэг ашиглалгүйгээр “Resident Evil Requiem” тоглоомыг дуусгаж, цахим ертөнцийн од болоод байна. Цахим орчинд “Геймер өвөө” (Grandpa Gamer) нэрээрээ танигдсан Ян Бинлинь уг тоглоомын саад бэрхшээлүүдийг маш тайван бөгөөд итгэлтэйгээр даван туулж буй бичлэгүүдээрээ олны анхаарлыг татсан юм.

Гэхдээ үзэгчдийг хамгийн их гайхшруулсан зүйл бол түүний тоглоомын явцаа тэмдэглэх арга барил байлаа. Ян интернетээс мэдээлэл хайхын оронд бүх зүйлийг гараараа нямбайлан тэмдэглэдэг байна. Тэрээр дэвтэр дээрээ газрын зураг, тааврын шийдэл болон бусад гол деталлуудыг зурж тэмдэглэдэг бөгөөд тоглоомын үе шат бүрийг бие даан шийдвэрлэх ёстой инженерийн даалгавар мэтээр хүлээн авдаг аж.

91 настай геймер Resident Evil-ийг гараар тэмдэглэл хөтлөн дуусгав

Энэхүү алдарт цуврал тоглоомын талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа Ян “Resident Evil надад нэгэн чухал зүйлийг зааж өгсөн. Юу ч тохиолдсон, хэрэв дэргэд чинь хэн нэгэн байгаа бол чи бүхнийг даван туулж чадна” хэмээн онцолжээ.

Ян Бинлинь нь дэлхийн хамгийн өндөр настай видео тоглоомын стример (streamer – тоглоомын явцаа шууд дамжуулагч) гэдгээрээ Гиннесийн дэлхийн амжилтын номд албан ёсоор бүртгэгдсэн нэгэн юм. Тэрээр тоглоомын удирдлага барихаасаа өмнө газрын тос, байгалийн хийн цооног өрөмдлөгийн чиглэлээр шинжлэх ухааны судалгаа, инженерийн салбарт ажиллаж байжээ. 1996 онд тэтгэвэрт гарсныхаа дараа видео тоглоомын ертөнцийг нээж, Resident Evil цувралын үнэнч шүтэн бишрэгч болсон байна.

You may also like

2 comments

Темирходжа 3 сар 26, 2026 - 02:49

Ёстой мундаг хүн байна

Reply
Шибаучи 3 сар 26, 2026 - 02:55

Нас бол зүгээр тоо гэдгийг харуулж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй