Нэгэн түүхийн багш хичээл дээрээ PlayStation 5 авчирч, сурагчдадаа Аж үйлдвэрийн хувьсгалын талаар тайлбарлахдаа Assassin’s Creed Syndicate тоглоомыг ашигласан нь нийгмийн сүлжээнд шуугиан тариад байна.
Богино хугацаанд цахим орчинд вирал (viral) болсон уг бичлэг дээр багш Викториягийн үеийн Лондоны гудамжаар аялж, тухайн үеийн үйлдвэрүүд болон хүмүүсийн ажиллаж амьдарч байсан нөхцөл байдлыг бодит мэт үзүүлж байгаа нь гардаг.
Уг тоглоомын үйл явдал Аж үйлдвэрийн хувьсгалын оргил үе болох 1868 онд өрнөдөг. Assassin’s Creed Syndicate-ийн ертөнц нь үйлдвэр завод, уурын хөдөлгүүр, төмөр замын бүтээн байгуулалт болон нийгмийн гүн гүнзгий тэгш бус байдлын нөлөөгөөр эрчимтэй өөрчлөгдөж буй Лондон хотын уур амьсгалыг тоглогчдод тод томруун мэдрүүлдэгээрээ онцлог юм.
2 comments
Хичээл дээр тоглоом ашиглах нь сонирхолтой арга байна
Хүүхдүүдэд илүү ойлгомжтой байх байх