27

BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хэсгийн шат албан ёсоор дуусэж, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорлоо. Өнөөдрийн тоглолтуудын зарим нь хэсгийн байрлал тогтоох ач холбогдолтой байсан бол зарим нь тэмцээнд үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай тулаанууд байв.
Тоглолтуудын үр дүн:
- NaVi 2:0 Aurora — Украины алдарт клуб ялалт байгуулснаар плей-оффын хагас шигшээгээс тоглолтоо эхлэх эрхээ авлаа. Харин Aurora баг шөвгийн наймаас өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.
- Falcons 2:1 FURIA — Плей-оффд үлдэх шийдвэрлэх тулаанд Falcons илүүрхэж, Бразилын FURIA тэмцээнээ өндөрлүүллээ.
- Vitality 2:0 PARIVISION — Францын Vitality баг өрсөлдөгчөө буулган авч, NaVi-ийн нэгэн адил хагас шигшээд шууд шалгарлаа. PARIVISION баг шөвгийн наймаас тоглоно.
- The MongolZ 2:0 Spirit — Монгол залуус маань 1xBet-ийн дэмжлэгтэйгээр Spirit багийг хожиж, плей-оффын сүүлчийн эрхийг өөртөө итгэлтэйгээр авч чадлаа.
