Жэки Чан Global Esports Games-ийн элч төлөөлөгч боллоо

by Саруул Батболд
0 comments

Олон улсын цахим спортын холбоо (Global Esports Federation) кино ертөнцийн амьд домог, тулааны урлагийн мастер Жэки Чаныг Global Esports Games-ийн албан ёсны элч төлөөлөгчөөр сонгосноо зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь уламжлалт энтертайнмент ертөнц, сонгодог спорт болон дэлхийн залуу үеийн соёл хоорондоо улам бүр нягт холбогдож буйн илрэл юм. #worldconnected уриатайгаар зохион байгуулагддаг Global Esports Games нь цахим спорт гэдэг зөвхөн тоглоом төдий зүйл биш гэдгийг харуулахыг зорьж байна.

Дэлхийн цахим спортын наадам (Global Esports Games, GEG) нь Олон улсын цахим спортын холбооноос (GEF) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том тэмцээн юм. Тус наадамд гишүүн орнуудын үндэсний шигшээ багууд оролцож, спортын төрөл бүрт медалийн төлөө өрсөлддөг. Дараагийн ээлжит тэмцээн 2026 оны 12 дугаар сард болохоор товлогджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй