Саудын Арабын кибер спортын Team Falcons байгууллага Fortnite-ын тоглогч, Польш улсын иргэн Алекси “Japko” Яблонскийтой хамтын ажиллагаагаа дуусгавар болгож буйгаа зарлалаа. Саудын Арабын Эр-Рияд хотноо болох “Reload Elite Series 2026” тэмцээний эрхээ саяхан авсан тоглогчийн хувьд энэхүү мэдээлэл олон хүнийг гайхшруулаад байна.
Багийн зөвлөлийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Japko-г багаас гаргах болсон нь “Esports World Cup” (EWC)-ийн шинэ дүрэм журамд нийцэх зорилготой аж. Уг дүрэмд нэг байгууллагаас оролцох төлөөллийн тоог хязгаарлаж, зөвхөн нэг “дуэт” (хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг) оролцохыг зөвшөөрчээ.
Өдгөө 19 настай Japko нь 2024 онд Team Falcons-д нэгдсэн бөгөөд түүний гаргасан томоохон амжилтуудаас дурдвал:
- DreamHack Dallas 2024 тэмцээний аварга.
- FNCS Global Championship 2025 тэмцээний 3-р байр.