Цахим спортын Team Falcons байгууллага өөрийн албан ёсны сошиал хуудсуудаараа дамжуулан Dota 2-ын DreamLeague Season 28 тэмцээнд “оффлейнэр” Аммар “ATF” Аль-Ассафыг Йонас “SabeRLight-” Волекоор түр орлуулахаа зарлалаа.
Мэргэжлийн тайлбарлагч Рустам “Adekvat” Мавлютовын өмнө нь гаргасан таамаг ийнхүү батлагдлаа.
Солилцооны шалтгаан
Багийн зүгээс мэдээлснээр, ATF-ийн хувьд өмнө нь дурдаж байсан нүдний халдварт өвчний улмаас ойрын тоглолтуудыг өнжихөөр болсон байна. SabeRLight- нь ATF-ийг бүрэн эдгэрч, эргэн ирэх хүртэл Team Falcons-ийн бүрэлдэхүүнд тоглох юм.
Team Falcons-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн:
- Оливер “skiter” Лепко;
- Станислав “Malr1ne” Поторак;
- Йонас “SabeRLight-“ Волек (орлон тоглогч);
- Андреас “Cr1t-“ Франк Нильсен;
- Цзинцзюнь “Sneyking” У;
- Кёртис “Aui_2000” Линг (дасгалжуулагч).
Сануулахад, 2026 оны 2-р сарын 22-ны өдөр Team Falcons баг DreamLeague Season 28-ын хоёрдугаар хэсгийн шатанд Aurora Gaming-д 0:2-оор хожигдоод байгаа билээ.
DreamLeague Season 28 тэмцээн 2026 оны 2-р сарын 16-наас 3-р сарын 1-ний хооронд онлайн хэлбэрээр явагдаж байна. Нийт 16 баг 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.