EMEA Masters Winter-ийн шилдэг багууд Esports World Cup 2026-д өрсөлдөнө

by Саруул Батболд
0 comments

Sheep Esports-ийн мэдээлснээр, League of Legends-ийн EMEA Masters тэмцээний формат шинэчлэгдэж, Esports World Cup (EWC) тэмцээний урьдчилсан шатны нэг хэсэг болохоор болжээ. Энэхүү өөрчлөлт нь бүс нутгийн лигүүдийг (ERL) дэлхийн хэмжээний тэмцээний системд илүү гүнзгий нэгтгэх зорилготой юм.

Өнгөрсөн жилийнх шиг урилгаар бус, багууд Esports World Cup-д оролцох эрхийн төлөө хоёр үе шаттайгаар өрсөлдөх шаардлагатай болж байна.

1-р шат: EMEA Masters Winter

Шинэчлэгдсэн EMEA Masters Winter тэмцээн 3-р сарын 9-нөөс 4-р сарын 21-ний хооронд болно. Энэ нь бүс нутгийн лигийн багуудын хувьд EWC-д оролцох анхны даваа юм.

  • Оролцогчид: Нийт 36 баг. ERL лиг бүрийн хүч чадлаас хамаарч 2-оос 4 хүртэлх квот олгогдоно.
  • Champions Round (3-р сарын 9): Шилдэг найман ERL лигийн аваргууд хоорондоо тоглоно. Дээгүүр эрэмбэтэй 4 лиг (LFL, NLC, LES, Prime League) доогуур эрэмбэтэй 4 лигийн аваргуудаас өрсөлдөгчөө сонгоно. Ялагчид нь плей-оффын дээд хүснэгтийн хоёрдугаар шатанд шууд орох бол хожигдсон багууд хэсгийн шат руу унана.
  • Хэсгийн шат (3-р сарын 10–15): 32 баг найман хэсэгт хуваагдана. Хэсэг бүрээс зөвхөн ганц баг плей-офф руу шалгарна.
  • Плей-офф: Нийт 12 баг өрсөлдөнө. LEC-ийн академи багууд EMEA Masters-т оролцож болох ч EWC-д оролцох эрх авах боломжгүй. Хэрэв академи баг байр эзэлбэл нэмэлт тоглолт (decider) явуулж эрх олгоно.
EWC

2-р шат: EWC Main Qualification

Энэ шатанд дээд лигийн буюу LEC-ийн багууд нэгдэнэ. Нийт 12 баг оролцох бөгөөд үүнд:

  1. LEC-ийн бүх 10 баг.
  2. EMEA Masters Winter-ийн шилдэг 2 баг (ERL төлөөлөл).

Энэхүү шийдвэрлэх шат 4-р сарын 28–30 болон 5-р сарын 14–17-ны хооронд явагдана. LEC-ийн шилдэг 4 баг дээд хүснэгтийн 2-р шатнаас шууд эхэлнэ.

Esports World Cup 2026-д хэн явах вэ?

EMEA бүс нутгаас нийт 3 баг Esports World Cup-д оролцох эрх авна:

  • Урьдчилсан шатны (EWC Main Qualification) шилдэг 2 баг.
  • LEC-ийн хаврын сплитийн (Spring Split) аварга баг.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй