PGL Клуж-Напока хотод 2029 он хүртэл тэмцээн зохион байгуулахаар болов

by Саруул Батболд
0 comments

PGL бол Румын улсад төвтэй, цахим спортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг тус улсын уугуул байгууллага юм. Өнөөдөр Клуж-Напока хотын дарга Эмиль Бок мэдэгдэл хийхдээ, PGL тус хоттой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, CS2-ын S-tier зэрэглэлийн тэмцээнүүдийг 2029 он хүртэл зохион байгуулахаар болсныг зарлалаа.

Энэ нь Клуж-Напока хотын хувьд томоохон амжилт юм. Учир нь дэлхийн олон орны хотууд цахим спортын тэмцээнүүд нь орон нутгийн эдийн засагт санхүүгийн асар их үр өгөөж авчирдгийг онцолсоор ирсэн билээ.

PGL байгууллага өнгөрсөн жил Counter-Strike-ийн ертөнцөд хүчтэй эргэн ирэлт хийж, зөвхөн Мэйжор (Major) гэлтгүй бусад төрлийн тэмцээнүүдийг ч зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүний нэг жишээ нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан PGL Cluj-Napoca тэмцээн байв. Үүнээс өмнө 2015 онд DreamHack тус хотод Мэйжор тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед Францын Envy баг түрүүлж байсан түүхтэй.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй