Rocket League Esports World Cup 2026: Формат ба хуваарь

by Саруул Батболд
0 comments

“Esports World Cup Foundation”-аас 2026 оны “Esports World Cup” наадмын хүрээнд зохион байгуулагдах Rocket League тэмцээний форматыг албан ёсоор танилцууллаа. Уг тэмцээн 8 дугаар сарын 12-ноос 16-ны хооронд явагдах бөгөөд 16 баг 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

Rocket League тэмцээний бүтэц ба формат

Тэмцээний явц хэсгийн шат болон хасах шатнаас бүрдэх бөгөөд тоглолтын формат нь үе шатаасаа хамаарч өөр өөр байна.

Хэсгийн шат:

  • Нийт 16 баг найм наймаараа хоёр хэсэгт хуваагдана.
  • Тэмцээн Double Elimination (хоёр хожигдвол хасагдах) системээр явагдана.
  • Ихэнх тоглолтууд Best-of-5 (таван үеэс гурав хожих) форматаар явагдах бол хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд дөрвөн хожил хүртэл үргэлжилнэ.

Плей-офф (Хасах шат):

  • Хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг шалгарч, нийт найман баг Single Elimination (нэг хожигдвол хасагдах) сүлжээнд орно.
  • Плей-оффын бүх тоглолт Best-of-7 (долоон үеэс дөрөв хожих) форматаар явагдана.

Бүс нутгийн квот ба эрх авах журам

Одоогоор тэмцээнд оролцох эрхээ авсан цорын ганц баг нь өмнөх оны аварга Францын Karmine Corp юм. Бусад 15 эрхийг бүс нутгуудад дараах байдлаар хуваарилжээ:

Бүс нутагСлотын тоо
Европ3 слот (+ Karmine Corp шууд урилга)
Хойд Америк3 слот
MENA (Ойрхи Дорнод ба Хойд Африк)3 слот
Өмнөд Америк2 слот
Океани / APAC / SSAБүс бүр 1 слот
Last Chance Qualifier1 слот

Оролцох багуудыг RLCS-ийн чансааны оноогоор тодруулна. Багууд энэ жил Бостон болон Парист болох Мэйжор тэмцээнүүд, мөн онлайн сонгон шалгаруулалтаас оноо цуглуулах ёстой.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй