ZywOo сэтгүүлийн нүүр хуудсанд: Францын цахим спортын шинэ эрин

by Саруул Батболд
1 comment

Францын домогт Counter-Strike тоглогч Мат’е “ZywOo” Ербо тус улсын спортын хамгийн нэр хүндтэй хэвлэл болох L’Équipe сэтгүүлийн нүүр хуудаснаа заларлаа. 2026 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс худалдаанд гарч буй энэхүү дугаарт түүнийг “Le Boss de Counter-Strike” буюу “Counter-Strike-ийн босс” хэмээн нэрлэжээ.

L’Équipe сэтгүүл нь 1946 онд байгуулагдсан, ихэвчлэн хөлбөмбөг, дугуйн спорт болон Формула-1-ийн төрөлд төвлөрдөг Францын спортын салбарын нөлөө бүхий хэвлэл юм. Цахим спортын тамирчин тус сэтгүүлийн нүүрэнд гарах нь маш ховор тохиолдол бөгөөд энэ нь Франц улсад цахим спортын нэр хүнд хэрхэн өсөж буйг баталж байна.

Түүхэн тохиолдлууд:

  • Counter-Strike-ийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг гэгддэг ZywOo ийнхүү спортын томоохон сэтгүүлээр хүлээн зөвшөөрөгдөв.
  • Өмнө нь 2025 оны 1 дүгээр сард “League of Legends” тоглоомын тамирчин Caliste тус сэтгүүлийн нүүрэнд гарч байсан нь анхны тохиолдол болж байжээ.

Энэхүү үйл явдал нь уламжлалт спорт болон дижитал спортын зааг ялгаа арилж, ZywOo-ийн амжилт дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буйг харуулж байна.

ZywOo

You may also like

1 comment

Ширинбек 2 сар 18, 2026 - 16:48

Францын цахим спорт улам хөгжиж байна гэж харагдлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй