Хунтайж Уильям Esports World Cup санд зочлов

by Саруул Батболд
0 comments

Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдаж буй Esports World Cup арга хэмжээнд Их Британийн хунтайж Уильям зочилсон тухай тус тэмцээнийг зохион байгуулагч сан мэдээллээ. Энэхүү айлчлалын үеэр талууд цахим спортыг дэлхийн хэмжээний спорт болох талаас нь хэлэлцэж, залуучуудын хөгжил, боловсрол, карьер болон олон нийтийн оролцоонд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцсон байна.

Хунтайж Уильям зочлох үеэрээ дараах үйл ажиллагаанд оролцжээ:

  • Team Falcons” болон “Twisted Minds” багуудын эмэгтэй тамирчдын хооронд өрнөсөн VALORANT төрлийн үзүүлэх тоглолтыг сонирхсон байна.
  • Мөн тэрээр “Rocket League” тоглоомоор Саудын Арабын Цахим спортын холбооны (SEF) тэргүүн, хунтайж Фейсал бин Бандар бин Султантай өрсөлдөн тогложээ.

Хунтайж Фейсал бин Бандар бин Султан “Уэльсийн хунтайжийг SEF-ийн аренад хүлээн авч, Саудын Араб дахь цахим спорт хэрхэн дэлхийн хэмжээний спорт болон залуучуудын хөгжлийн платформ болж өөрчлөгдсөн талаар танилцуулахад таатай байлаа” хэмээн тэмдэглэсэн юм.

Уильям

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй