Бразилийн тамирчин Николлас “nicks” Полонио Counter-Strike-ийн замналаа өндөрлүүлж, өөрийг нь алдаршуулсан Fortnite тоглоом руугаа эргэн ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 20 настай тэрээр 2022 онд CS-д хүч үзэхээр Battle Royale-ийг орхиж байсан ч гурван жилийн дараа ийнхүү хуучин төрөлдөө эргэн ирж байна.
Эргэн ирэх болсон шалтгаан Николлас олон нийтийн сүлжээнд оруулсан бичлэгтээ Fortnite-ийн ирэх жилүүдийн төлөвлөгөө, тэр дундаа зарлагдсан гурван удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний шийдвэрт гол нөлөө үзүүлсэн гэдгийг онцолжээ. Тэрээр хуучин багийн анд Патрик “BlackoutZ” Силватай хамтран тоглохоор болсон байна. Хэдийгээр тоглоом өмнөхөөсөө их өөрчлөгдсөн ч энэхүү шинэ сорилт түүнийг улам их хурцалж байгааг тэрээр дурджээ.
Counter-Strike дахь амжилт CS-ийн замналдаа nicks алдарт MIBR болон Fluxo багуудад тоглож байв. Тэрээр Fluxo багтай хамт “CCT Season 2” болон “Desafio Brasileiro de Esports” зэрэг тэмцээнүүдэд зургаан удаа түрүүлж, карьерынхаа хамгийн оргил үеийг өнгөрүүлсэн юм. Тэрээр энэ төрөлд нийт 25,143 ам.долларын шагнал хүртжээ.
Fortnite-ийн “Алтан үе” рүү Николлас анх 14 настай байхдаа Fortnite-ийн дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байсан бөгөөд W7M, Cloud9, Hero Base зэрэг томоохон багуудын нэрийн өмнөөс тоглож байв. Тэрээр энэ төрлөөс нийт 227,452 ам.долларын шагнал олсон туршлагатай бөгөөд одоо тэрхүү амжилтаа бататгахаар зорьж байна.