Ирэх 2-р сарын 14-нд Румын улсын “BT Arena”-д 1,250,000 ам.долларын шагналын сантай CS2-ын нэр хүндтэй тэмцээн эхэлнэ. Нийт 16 шилдэг баг өрсөлдөх тус тэмцээнд “1xBet”-ийн албан ёсны түнш The MongolZ урилгаар оролцох бөгөөд улирлын тааруухан эхлэлээ залруулахаар зорьж байна.
Шинэ бүрэлдэхүүн ба Краковын сургамж
Дасгалжуулагч Э.Баянбат (maaRaa) “Blast Bounty 2026” тэмцээнийг өнжиж, багийн тактик болон шинэ тоглогчоо нутагшуулах “grind” хийх сонголтыг хийсэн. А.Мөнхболд (Senzu)-ыг сэлгээнд шилжүүлж, У.Баасанжаргал (controlez)-ын оронд залуу авьяастан А.Ууганбаяр (cobrazera)-ыг багтаа авсан юм.
“IEM Krakow 2026” тэмцээнд тэдний сугалаа тийм ч таатай байсангүй. Эхний шатанд хүчирхэг G2 Esports-той тоглож, Dust 2 болон Ancient газрын зураг дээр хожигдол хүлээсэн (0:2). Доод хэсэгт тэд Бразилын FURIA-тай шийдвэрлэх тулаан хийсэн юм. А.Батболд (mzinho) Mirage дээр гайхалтай байж 13:11-ээр багтаа хожил авчирсан ч, Inferno дээр нэмэлт цагт (12:16), шийдвэрлэх Nuke дээр 2:13-аар хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн.
Давуу болон сул тал: Плей-оффын замаар
Өнгөрсөн жил тэд хэсгийн шатыг 3:0-ээр итгэл төгс давж байсан туршлагатай. Энэ амжилтаа бататгахад дараах хүчин зүйлс нөлөөлнө:
- Cobrazera-ийн нөөц: Шинэ тоглогч cobrazera анхны тоглолтууддаа сандарсангүй. Ялангуяа Ancient дээр 1.13 рейтинг үзүүлсэн нь түүнд асар их боломж байгааг харууллаа.
- Снайперын ур чадвар: Б.Усухбаяр (910) орон нутгийн одноос дэлхийн түвшний шилдэг снайпер болон хувирчээ. Тэрээр FURIA-гийн эсрэг тоглохдоо өнгөрсөн жилийн шилдэг шинэ тоглогч “molodoy”-г илүүрхэж чадсан.
- Сул тал буюу “Map pool”: Тэдний гол асуудал бол газрын зургийн сонголт юм. Ancient, Mirage дээр сайн тоглодог ч Nuke дээр бүтэлгүйтэж, Overpass болон Anubis-ийг ихэвчлэн хориглодог (ban).
Дасгалжуулагч maaRaa Краковт олж авсан туршлага дээрээ үндэслэн тактикаа шинэчилж чадвал Румынд манай залуус цахиур хагалах бүрэн боломжтой.
2 comments
Манай багт боломж бий гэж бодож байна
Туршлагаа сайн ашиглавал өндөр амжилт гаргах байх