Epic Games Store 2025 оны тайлангаа олон нийтэд танилцуулж, 2026 онд платформоо хөгжүүлэх төлөвлөгөөгөө хуваалцлаа. Тус дэлгүүр нь хэрэглэгчдийн тоогоор дээд амжилт тогтоож, гуравдагч талын тоглоомуудад зарцуулсан зардал мэдэгдэхүйц өссөнийг онцолжээ.
Epic Games Store-ын 2025 оны гол үзүүлэлтүүд:
- 972 сая платформ дамнасан бүртгэлтэй хэрэглэгч (+8 %)
- 317 сая компьютер (PC) хэрэглэгч
- 78 сая сарын идэвхтэй хэрэглэгч (12-р сард бүртгэгдсэн дээд үзүүлэлт)
- Дунджаар сар бүр 67 сая идэвхтэй хэрэглэгч
- Өдөр бүр 31 сая идэвхтэй хэрэглэгч
Санхүү болон тоглоомын идэвх:
- PC тоглогчдын нийт зарцуулалт: 1.16 тэрбум ам.доллар (+6 %)
- Гуравдагч талын PC тоглоомуудад зарцуулсан зардал: 400 сая ам.доллар (+57 %)
- Epic Games Store дахь нийт тоглосон хугацаа: 6.65 тэрбум цаг
- Гуравдагч талын тоглоомуудад зарцуулсан хугацаа: 2.78 тэрбум цаг (+4 %)
- Гуравдагч талын тоглоомуудад зарцуулсан цагийн 35 % нь өөрийн төлбөрийн системтэй төслүүдэд ногдож байна.
“Хөгжүүлэгчид тоглоомынхоо төлбөрөөс 100 % ашиг авдаг тул эдгээр дээд амжилт тогтоосон үзүүлэлтэд Marvel Rivals, Valorant, GTA V зэрэг томоохон сүлжээ тоглоомууд болон EA SPORTS FC™ 26 зэрэг дээд зэрэглэлийн төслүүдийн орлого ороогүй болно” гэж Epic Games тэмдэглэв.
“Үнэгүй тоглоом” хөтөлбөр
- Жилийн хугацаанд 100 үнэгүй тоглоом бэлэглэсэн
- Хэрэглэгчдийн санд 662 сая хувь тоглоом нэмэгдсэн
- Үнэгүй тараалтын үеэр тоглоомуудын 77 %-аас илүү хувь нь тоглогчдын тоогоороо түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Epic Games Store каталогоо үргэлжлүүлэн өргөжүүлж байгаа бөгөөд одоогоор 6000 гаруй тоглоомтой болоод байна. 2025 оны 6-р сараас эхлэн хөгжүүлэгчид бүтээгдэхүүн бүрээс олсон жилийн эхний 1 сая ам.долларын цэвэр ашгийнхаа 100 %-ийг өөртөө үлдээх боломжтой болсон бөгөөд үүний дараа 88/12 харьцаатай ашиг хуваах загвар үйлчилж эхэлдэг.
2025 оны платформын гол шинэчлэлтүүд:
- Шинэ татан авалтын менежер (Download Manager)
- Дэлгүүрийн хайлт болон удирдлагыг сайжруулсан
- Тоглоом бэлэглэх функц (баярын өдрүүдэд 100,000 гаруй бэлэг илгээгдсэн)
- iOS болон Android үйлдлийн системд зориулсан Epic Games гар утасны аппликейшн нээлтээ хийсэн
- Fortnite, гар утасны апп болон лаунчер хоорондын чатыг нэгтгэсэн
Epic Games Store-ын 2026 оны төлөвлөгөө:
- Илүү хурдан, тогтвортой ажиллагаатай лаунчер болон нүүр хуудасны шинэ дизайн
- Аватар, хэрэглэгчийн танилцуулга (profile) болон хувийн зурвас илгээх боломж
- Дуут чат болон групп (Party) нэмэх
- Fortnite-аар дамжуулан шинээр гарч буй тоглоомуудыг дэмжих хөтөлбөр
- PC болон гар утсанд зориулсан платформ дамнасан тоглоомын сан
- Орон нутгийн контент бүхий бүс нутгийн дэлгүүрүүдийг ажиллуулж эхлэх
1 comment
Үнэгүй тоглоомууд нь их таалагддаг